Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2023 оны хооронд 2.52°С/84 жил –аар дулаарч байгаа бөгөөд энэхүү дулааралт нь газар нутгийн онцлогоос хамаарч харилцан адилгүй илэрч байна. Хамгийн их дулааралт Улаанбаатар хот, Хөвсгөлийн Мөрөн, Сэлэнгийн Баруунхараа, Сүхбаатарын Баяндэлгэр сум орчмоор ажиглагдаж байгаа бөгөөд 3.3-аас 3.5°С-аар дулаарчээ (Зураг 1).
Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн хэлбэлзэлд тодорхой өссөн буурсан хадлага илрээгүй ч газарзүйн тархалтаар авч үзвэл төвийн бүс нутгаар 10-40%-иар буурсан хандлага харагдаж байна (Зураг1).
Зураг 1. Жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны өөрчлөлтийн орон зайн тархалт