ЗУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

  • Зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 14-нд нэг сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа.

Тайлбар: 2025 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар ихэнх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй байгаа тул зудын хүндрэлд цасны нөлөөлөл тооцогдохгүй байна. Уг үнэлгээнд орсон сарын цаг агаарын урьдчилсан мэдээний таарц нь 61.8-64.6 хувьтай байгаа болно. Мэдээллийг сар бүрийн сүүлчийн арав хоногт шинэчлэн боловсруулна.

  • Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн  3%-д нэн их, 22%-д их, 21%-д дунд зэрэг, 26%-д бага, 28%-д маш бага хүндрэлтэй байхаар байна.

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС, УТАС-321523

2025.10.14-ний өдөр