+10 ГРАДУСААС ДЭЭШ ТЕМПЕРАТУРТАЙ ӨДРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА


        ​​​​​​  Хоногийн дундаж агаарын температур +10 градусыг дайрч тогтвортой дулаарах  хугацааг нь ургамлын ургалтанд шаардагдах дулааны нөөцийг илэрхийлдэг. 

           Цаг уурын ажиглалтын 1991-2020 оны мэдээгээр тооцоолсон +10 градусаас дээш температуртай өдрийн үргэлжлэх хугацааг статистик буулгалтын ANUSPLIN загвараар грид мэдээлэл рүү хөрвүүлэн орон зайн 27 км-ын нарийвчлалтай зураглалыг боловсруулан гаргасан.  Эдгээр зургаас Монгол орны аль бүс нутгаар хавар, намрын улиралд хэдийд 10 градусыг давж дулаардаг, жилд дунджаар хэд хоног үргэлжилдгийг харж болно. Зурган мэдээлэл нь газар тариалан эрхлэгчдэд тариа ногоо тариалах, хураахад суурь мэдээлэл болохоос гадна олон шинжлэх ухааны суурь мэдээлэл болж өгнө.

Зураг 1. +5, +10 градусаас дээших температурын үргэлжлэх хоног

Зураг 2. +5, +10 градусыг дайрах хугацаа, Хавар

Зураг 3. +5, +10 градусыг дайрах хугацаа, Намар