Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал эрсдэлийн үнэлгээний тойм

Монгол орны нийгэм-эдийн засгийн салбаруудын нөлөөлөл, эмзэг байдлын үр дүнг товч байдлаар тоймлохдоо аль болох тоон үнэлгээ байдлаар илэрхийлэхийг оролдов. Уур амьсгалын  элементүүдийн өнөө болон ирээдүйн өөрчлөлтийн байгаль, нийгэм-эдийн засгийн салбарт шууд болон дам байдлаар нөлөөлөх бөгөөд тэдгээрийг салбаруудын хувьд нэгдсэн байдлаар өнөөгийн өөрчлөлт, нөлөөлөл болон ирээдүйн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэл, дасан зохицох бодлого стратегийг салбар бүрээр тоймлон хүснэгт байдлаар бичив.    

Уур амьсгалын өөрчлөлтийн байгаль, нийгэм-эдийн засгийн салбаруудын нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн тойм

Уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт

Уур амьсгалын ирээдүйн өөрчлөлт

Салбар

Өнөөгийн өөрчлөлт, нөлөөлөл

Ирээдүйн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэл

Дасан зохицох бодлого, стратеги

  • Сүүлийн 76 жилийн дотор Монгол орны агаарын температур 2.24oC-ээр дулаарсан
  • Хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, эсрэгээр халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдсэн
  • Дараалсан халуун өдөр тохиолдох тоо 13 хоногоор нэмэгдсэн
  • Хур тунадас 7%-иар буурсан, харин өвлийн тунадас 22%-иар нэмэгдсэн
  • Ургамал ургалтын хугацааны хур тунадас буурч байгаа, түүний аадар бороо эзлэх хувийн жин нэмэгдэж байна.
  • Дараалан орох хур тунадастай өдрийн тоо ялимгүй буурч байна.
  • Гандуу байдал ерөнхийдөө эрчимжиж гангийн давтагдал нэмэгдэж байна.
  • Хэдийгээр хүйтний эрч суларч байгаа хэдий ч өвлийн тунадас нэмэгдэх, гандуу байдалтай холбоотойгоор зудын давтагдал нэмэгдэж байна.

Уур амьсгалын өнөөгийн суурь үетэй харьцуулахад ирээдүйд:

  • Улирлын агаарын температур энэ зууны эхэн үед 2.0-2.3oC, төгсөлд үед 2.4-6.3oC-ээр тогтвортой нэмэгдэх
  • Хүйтэн өдрийн тоо 10-40 хоногоор буурах, халуун өдрийн 7-36 хоног нэмэгдэх
  • Дараалсан халуун өдөр тохиолдох тоо 6-54 хоног хоногоор нэмэгдэх
  • Өвлийн хур тунадас энэ зууны эхэн үед 10.1-14%, төгсөлд үед 15.5-50.2%-иар дунджаар нэмэгдэх
  • Зуны тунадас зууны эхэн үед 1.1-6.2%, төгсөлд үед 5.1-7.8%-иар маш бага нэмэгдэх
  • Гангийн давтагдал 5-45%-иар нэмэгдэх
  • Зудын давтагдал 5-40%-иар нэмэгдэх

Усны нөөц

  • Монгол орны гол мөрний урсац 1978-1993 онд аажим нэмэгдсэн хэдий ч түүнээс хойш аажим буурсаар байна.
  • Ихэнх нууруудын усны түвшин буурах явцтай ба 2015 оны мэдээгээр 832 нуур ширгэж тайлбайн хэмжээ 7.8%-иар багассан.
  • Мөстөл мөсөн голын талбай сүүлийн 70 орчим жилд нийтдээ 29.9%-иар багасан. Мөсний хайлалт нам өндөртөө харьцангуй эрчимтэй явагдаж байна.
  • Усны нөөцийн өөрчлөлт буюу газар доорх ус, хөрсний чийг, мөстөл, нуур зэрэг бүх төрлийн усны масс, зузаан, буурах хандлагатай байна.
  • Гол мөрний усны 4-10 дугаар сарын дундаж температур Хойт мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савд 0.7-3.3oC-ээр нэмэгдэх
  • Хур тунадас, гол мөрний урсац энэ зууны эхэн үед төдийлөн өөрлөлтгүй боловч усан гадаргын ууршил нэмэгдэх хандлагатай.
  • Энэ зууны дунд, төгсгөл үед хур тунадас нэмэгдэхтэй уялдан гол мөрний урсац ялимгүй нэмэгдэх боловч усан гадаргын ууршил, нийлбэр ууршил нэмэгдэж, голын сав газар, нуурын усны тэнцлийн зарлагын хэсэг үлэмж нэмэгдэх хандлагатай.
  • Хээр, говийн бүсийн нуур, тойрмын усны тэнцэлд усан гадаргын ууршил ихээхэн нөлөө үзүүлж, хуурайших нөхцөл бүрдэх төлөвтэй байна.
  • Усан гадаргын ууршил, нийлбэр ууршилтыг багасгах, цас, мөсний  хайлалтыг ашиглан хуримтлал бий болгох, усны нөөцийг нэмэгдүүлэх, усны нөөцийн зохистой хэрэглэгээ, гол мөрний эх, түүний байгалийн унаган төрхийг хадгалах, голын сав газрын экосистемийг тэтгэх

Цэвдэг

  • Ерөнхийдөө цэвдгийн гүний температур нэмэгдэж идэвхитэй алдрал ажиглагдаж байна.
  • Монгол орны цэвдгийн талбай 2016-2035 оны хугацаанд 16.46-18.31%, 2046-2065 оны хугацаанд 33-61.23%-иар буурахаар төсөөлөгдөж байна.
  • Газар ашиглалт, бүрхэвчийн өөрчлөлтийг сааруулах, ойн болон бэлчээрийн экосистемийг тогтвортой менежментээр тэтгэх

Ойн нөөц

  • Ойн  доройтол, хорогдол эрчимтэй өсч ойгоор бүрхэгдсэн талбай  1999-2015 оны үед 6.6%-иар хорогдсон.
  • 571 мян. га ойн талбайд  хөнөөлт шавьж  олширч, түүнд нэрвэгдэж сүйдсэн ойн талбай 76.0 мян.га буюу 127.0%-иар нэмэгдсэн.
  • Мөн үед жилд дунджаар 206 мян.га ой  түймэрт өртсөн. Ойн түймрийн давтагдал ихсэж, түймэр гарах хугацаа хавар эртэсч, намар оройтож, түймрийн аюулын үргэлжлэх хугацаа уртасч байна.
  • Ойт хээр, өндөр уулын тайгын бүслүүрийн талбай нийтдээ багасч, хээрийн болон цөлөрхөг хээрийн бүс хойшлон тэлэх магадлалтай.
  • Энэ зууны эхэн, дунд, сүүл оны үед ой хээрийн түймрийн тоо 34-51, ойн түймэрт өртөх талбай 1.3-4.5 дахин нэмэгдэх хандлагатай байна.
  • Монгол орны зонхилох модны зүйлийн талбай 0.5-3.2% багасах магадлалтай байна.
  • Өндөр уулын цармын бүст ойн дээд хил огшин ургах бол харин бэсрэг уулс, уулс хоорондын нам дор газарт ой ургах нөхцөл улам хумигдахаар байна.
  • Ойн хортон шавьж, түймрээс урьдчилан сэргийлэх, ган хуурайшилтанд тэсвэртэй, дасан зохицох чадвар, өсөлт сайтай мод, сөөгний тарьц, суулгац ургуулах, ойн нөөцийн зохистой хэрэглэгээ, ашиглалт, ойн тогтвортой менежмент

Бэлчээр, хөрс

  • Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн.
  • Бэлчээр нутгийн ургамлын бүлгэмдэлд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон.
  • Нэгж талбайд ноогдох малын тоо толгой өсч, бэлчээрийн даац улсын хэмжээнд 1991 оноос хойш тасралтгүй хэтэрч иржээ.
  • Бэлчээр ашиглалт их үед  уур амьсгалын өөрчлөлтийн төсөөллөөр 0-20 см-т агуулагдах органик нүүрстөрөгч, органик азотын хэмжээ 10-30% буурах, газрын дээрх болон доорх биомасс  50-80%-иар буурах хандлагатай.
  • Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдах үед царцааны тархалт ихсэх хандлагатай байна.
  • Бэлчээрт үзүүлэх аливаа дарамтыг багасгах, мониторинг-ашиглалтын менежмент хийх, хөнөөлт  мэрэгч амьтан, шавьжийн олшролоос урьдчилан сэргийлэх, бэлчээрийн экосистемийг тэтгэх

Байгалийн бүс бүслүүр, ургамалжилт

  • Сүүлийн 15 жилд говь цөл, хээрийн бүсийн талбай багасч, хуурай хээр, уулын хээр, бутархаг хээрийн талбай нэмэгдсэн
  • Сүүлийн 15 жилийн дотор NDVI-ийн утга -0.007~-0.002 нэгж/жил-ээр буурч байна.
  • Хуурайн зэргийг ашиглаж тооцоолсон үр дүнгээр хүлэмжийн хийн ялгаралтын их хувилбараар байгалийн бүс бүслүүрийн талбайн өөрчлөлт 2050 оны үед говь цөлийн бүс 12-23%, хээрийн бүс 36%-иар нэмэгдэж, ойт хээр, өндөр уулын бүсийнх 41-80%-иар багасах эрсдэлд орж ургамалжилтын тархалт, зүйлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоор байна.
  • Байгалийн экосистемд түшиглэж, үйлчилгээг сайжруулах, унаган төрхийг хадгалах, тусгай хамгаалалтын газар нутгийн талбайг нэмэгдүүлэх

Биологийн зарим төрөл

  • Уур амьсгалын өөрчлөлт манай орны амьтны аймгийн бүлгүүдийн зарим зүйл амьтдын амьдрах орчин, идээшил нутагт нөлөөлж байна.
  • Зарим төлөөллийн хөхтөн, жигүүртэн, шавьжийн голомт, тархац нутгийн ирээдүйн талбайн өөрчлөлтийн үнэлгээгээр тэдгээр нь буурах магадлалтай.
  • Амьтдын амьдрах орчин, идээшил нутгийн  унаган төрхийг хадгалах түүнийг тэтгэх

Газар тариалан

  • Монгол улсын нийт үр тарианы 90 гаруй хувь, төмсний 60 гаруй хувь, таримал тэжээлийн 70 хувийг усалгаагүй нөхцөлд тариалж байна.
  • Ургалтын хугацаанд ган, хэт халалт тохиолдсон, тариалалтын хугацааг оройтуулсан зэрэг он жилүүдэд 0.4-0.6 тн/га (улсын дундаж хэмжээнээс 0.95тн/га) бага ургац авч байв.
  • Ургалтын хугацааны 6, 7 дугаар сард 26oC-ээс дээш халуун байсан өдрийн тоо нь зусах буудайн ургацтай шууд хамааралтай.
  • Зусах үр тариаг усалгаагүй нөхцөлд тариалалт эхлэх тохиромжтой хугацааг  15.Y,   тариалж буй сорт, хөрсний үржил шимийн нөхцлийг өнөөгийн хэвээр байна гэж үзэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлийг тооцоход  2035 он гэхэд  буудайн ургац 9 %, 2080 он гэхэд 18%, 2100 оны үед 37%-иар буурах төлөвтэй байна.
  • Ууршилтыг багасгах, үр ашигтай усалгааны систем,  чийгийн хангамжийг нэмэгдүүлэх, ган-хуурайшилд тэсвэртэй арвин ургацтай сортыг гаргах, хөрсний үржил шимийг сайжруулах

Мал аж ахуй

  • Уламжлалт сүргийн бүтэц эвдэгдэж ямаан сүргийн эзлэх хувь 2008 оноос хойш сүргийн 41-46%-ийг эзлэв.
  • Малын зүй бус хорогдлыг оны эхэнд байсан малын тоонд харьцуулсан харьцаа 1991-2015 оны хооронд 4.0% болсон байна.
  • Ургамалжлын жилийн бүтээмж доройтож, бэлчээрийн гарц буурахын зэрэгцээ зуны улиралд мал бэлчээрлэлтэнд тохиромжгүй хэт халуун өдрийн тоо нэмэгдэж байна.
  • Сүүлийн жилүүдэд малын шинэ өвчин 26, дахин сэргэж байгаа малын өвчин 8, хүрээгээ тэлж байгаа малын өвчин 6 байна гэж тогтоожээ.
  • Ган-зуншлага, зудын эрчимшил нэмэгдэж малын зүй бус хорогдол энэ зууны дунд үед гэхэд оны эхэнд байсан сүргийн 5.5%, зууны төгсгөлөөр 7.6% хорогддог болох магадалтай.
  • Ингэж үзвэл энэ зууны дунд үе гэхэд малын зүй бус хорогдол өнгөрсөн хугацаанд байсан хэмжээнээсээ 50 гаруй хувиар, зууны сүүлч гэхэд 2 илүү дахин нэмэгдэх нь байна.
  • Малын тэсвэрт чанарын бататгах, ашиг шим арвинтай үүлдэр, омгийн малыг түлхүү үржүүлэх, бэлчээрийн менежмент, малын өвчин менежмент, тэжээлийн хангамжийг сайжруулах, ган-зудын эрсдэлээс эртнээс сэрэмжүүлэх систем

Байгалийн аюул гамшиг

  • Сүүлийн 10 жилд тохиолдсон ус цаг уурын аюултай үзэгдлийн давтагдал өмнөх 10 жилээс (дунджаар нэг жилд 30 орчим) даруй 2 дахин нэмэгджээ.
  • Мөн үед байгалийн гамшигт үзэгдлийн улмаас улс орны нийгэм, эдийн засагт жил бүр ойролцоогоор 50-70 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа нь өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад бараг 10-14 дахин өссөн.
  • Агаар мандлын гаралтай аюултай үзэгдлийн давтагдал энэ зууны дунд үе гэхэд одоогийнхоос 23-60%-иар нэмэгдэхээр байна.
  • Ажиглалтын сүлжээ, мониторинг, урьдчилан мэдээлэх ба эртнээс сэрэмжүүлэх систем, гамшгийн бэлэн байдал

Нийгмийн эрүүл мэнд

  • Манай орны хүн амын эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлөх халууны долгион, агаарын бохирдол,  үер, хуурайшил, усны хомсдол хийгээд бохирдол ихсэж байна.
  • Үер, аадар бороо, зуд, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн давтамж ихэссэнээс иргэд амь насаа алдах, сэтгэхүйн хямралд орох, орон гэргүй болох, эмнэлгийн тусламж, үйлчилгээ саатах эрсдэлтэй болж байна.
  • Хачигт халдварын тохиолдол нэмэгдэж байна.
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байж болох манай орны ой бүхий төвийн бүсийн зуны эхэн үе (5-7 сарын дундаж)-ийн ган/зуншлагын индекс ба хачигт энцефалитын давтагдал хоорондын хамаарлыг тооцоолоход энэ зууны дунд үе гэхэд хачинт энцефалитын халдварт өртөгсөдийн тоо ойролцоогоор 80%-иар, зууны төгсгөл үед 2 илүү дахин өсөх магадлалтай байна.
  • Хүний амын эрүүл мэнд, өвчний бүртгэлийн систем, гамшгаас эрт сэрэмжүүлэх систем, сургалт мэдлэг, олгох, дадал, хандлага төлөвшүүлэх