Усны амьтан ургамлын буюу усны биологын аргаар үнэлсэн усны чанарын мэдээлэл
Голын сав газар дахь үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагаа, голын эрэг дагуу байрлах төв суурин газрын айл өрхүүд ахуйн хог хаягдлыг замбараагүй хаях, мөн хотын цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирсаны улмаас стандартын шаардлагад нийцээгүй хаягдал ус голд нийлүүлэх зэргээр усны чанарыг доройтуулж байна.
Монгол орны гадаргын ус нь хуурай газрын болон усны амьтан, ургамлын амьдрах таатай орчныг бүрдүүлдэг. Амьтан, ургамлын төрөл, зүйл нь усан орчноос шууд хамааралтай байдаг бөгөөд тэдгээрийн амьдрах орчин болсон гол, нуурын экологийн өөрчлөлт, усны бохирдлын мониторинг хийхэд энэхүү бүтээгдэхүүний мэдээ, мэдээлэл суурь болж ашиглагдана.
Зураг1. Усны чанарын ангилал, ус судлалын харуулаар
Биологийн олон янз байдлыг тодорхойлсноор байгалийн баялгийг хамгаалах түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зохистой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах мөн хомстолд орсон нөөцийг нөхөн сэргээх менежментийн оновчтой хувилбар гаргахад шийдвэр гаргагчдын суурь мэдээлэл болно.