Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал эрсдэл

Уур амьсгалын өөрчлөлтийн 3-р тайлангийн хүрээнд усны нөөц, ойн нөөц, цэвдэг, зэрлэг амьтан, бэлчээр-хөрс, байгалийн гамшиг зэрэг экосистем, байгалийн бүрэлдэхүүн хэсэг, газар тариалан, мал аж ахуй, хүний эрүүл мэнд зэрэг нийгэм эдийн засгийн гол салбаруудаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн тоон үнэлгээг дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын динамик загварын үр дүнг ашиглан хийсэн (TNC, 2018). Эдгээр салбаруудын нөлөөллийн тоон үр дүнг НҮБ-ын хүний хөгжлийн индекст ашигласан нормчлох аргыг хэрэглэн нэг хэмжээс рүү шилжүүлж өнөөгийн эмзэг байдлын индекс, ирээдүйн эрсдэлийг индексээр үнэлэв. Индексын утгыг дараахь 5 ангилалд авч үзэж Монгол орны хэмжээгээр үнэлэв. Ерөнхийдөө салбаруудын өнөөгийн байдал “эмзэг” гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд цаашид 2046-2065 оны үед “их эрсдэлтэй” гэсэн ангилалд орохоор төсөөлөгдөж байна.

Үнэлгээнд ашиглагдсан эмзэг байдал болон эрсдэлийн ангилалын босго утга

 

Монгол орны байгаль, нийгэм-эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал, эрсдэлийн индекс